Хэмжил зүйн лаборатори:
Хүн мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчны хамгаалах, улсыг батлан хамгаалах,худалдаа үйлчилгээний тооцоонд хэрэглэж буй бүх төрлийн хэмжих хэрэгслийг шалгалт, баталгаажуулалтад хамруулдаг.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг хэмжлийн дараах 4 төрлөөр явуулж байна.
- Механик
- Цахилгаан
- Даралт
- Хий шингэн, эзэлхүүн зарцуулалт
Механик хэмжлийн төрлөөр баталгаажуулдаг хэмжих хэрэгсэл:
1. Худалдаа, үйлчилгээний жин
2. Эмнэлгийн жин
3. Автомашины жин
Механик хэмжлийн ажлын эталон:
Туухай /F2(500г), F2(10мг-500г), F2(1000г), F2(2000г), М1(5000г), М1(20000г)/
Цахилгааны хэмжлийн төрлөөр баталгаажуулдаг хэмжих хэрэгсэл:
Нэг ба гурван фазын механик, цахилгаан механик, электрон тоолуур
Цахилгааны хэмжлийн ажлын эталон:
DZ-601-3В төхөөрөмж
Даралтын хэмжлийн төрлөөр баталгаажуулдаг хэмжих хэрэгсэл:
Техникийн манометр , Цусны даралтын аппарат
Даралтын хэмжлийн ажлын эталон:
Цусны даралтын аппарат шалгах-SJ99 төхөөрөмж, Манометр шалгах Y-6 төхөөрөмж
Хий шингэн, эзэлхүүн зарцуулалтын хэмжлийн төрлөөр баталгаажуулдаг хэмжих хэрэгсэл
- Түгээгүүр /шатахуун, газ/
- Халуун хүйтэн усны тоолуур
Эзэлхүүн зарцуулалтын хэмжлийн ажлын эталон:
Мерник/10л, 20л/
Шингэрүүлсэн хийн түлшний ШТС шалгах ажлын эталон:
Газ Денсиметр, Термометр, Жин /DTQ 30кг-ын 0,1 нарийвчлалтай/
Хэмжил зүйн лаборатори нь 1994 оноос үйл ажиллагаа эхлэн явуулж 1997 оноос MNS ISO/IEC 7025:2018 стандартын шаардлагын дагуу 6 дахь удаагаа итгэмжлэгдсэн. Жилдээ 700 гаруй ААН, байгууллага, иргэдийн 1900-2500 гаруй хэмжих хэрэгсэлд гэрээ графикийн дагуу баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэж байна.