ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫГ 11 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн 13, 14, 15 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Стандарт, хэмжил зүйн газрын даргын "Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм батлах тухай" 2019 оны А/99 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хэлтсийн Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн ээлжит 9 дүгээр хурлыг танхимаар зохион байгууллаа. Хурлаар 21 аж ахуйн нэгжийн 21 үйлчилгээнд тохирлын гэрчилгээний хугацаа сунгах, 3 аж ахуйн нэгж, 2 иргэний 5 үйлчилгээний тохирлын үнэлгээний дүнг танилцуулан шинээр тохирлын гэрчилгээ олгох талаар хэлэлцсэн ба нийт 23 аж ахуйн нэгж, 2 иргэний 25 үйлчилгээнд тус бүр 2 жилийн хугацаа бүхий тохирлын гэрчилгээг олгох, 1 аж ахуйн нэгжийн үйлчилгээг илэрсэн үл тохирлоо арилгаж, стандартын шаардлагад нийцүүлэх хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.
![](https://masm.gov.mn/hen/images/news/1637747608_Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс (85).jpg)