Монгол улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 717.451 суралцагч, 1413 цэцэрлэгт 232.203 хүүхэд хамрагдаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн
10.2.2.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, батлуулах,
10.2.4.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах асуудлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхэд тусгасан зохицуулалттай.
Энэхүү стандартыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хамрах хүрээг өргөтгөж, “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг боловсруулан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2021 оны А/75 дугаар тушаалаар байгуулж, үндэсний стандартын төслийг боловсруулсан байна.
Стандартын төсөлд 2023 оны 1-2 дугаар сард гарааны нөхцөлийн урьдчилсан үнэлгээ хийгдсэн байна. Үнэлгээнд 11 аймгийн 204 ерөнхий боловсролын сургууль, 82 дотуур байр, 281 цэцэрлэг, нийслэлийн 5 дүүргийн 54 сургууль, 40 цэцэрлэг, нийт 258 сургууль, 82 дотуур байр, 321 цэцэрлэг хамрагджээ.
Энэхүү стандартыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн хоолны газрыг шинээр барих, төлөвлөх, зохион байгуулах ажил хийгдэх хэрэгцээ, шаардлага болон стандартын гарааны нөхцөлийн урьдчилсан үнэлгээнд үндэслэн стандартын мөрдөх хугацааг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэнийг техникийн хорооноос дэмжсэн.