[МОНГОЛ БИЧИГ -III᠌ үндэсний хөтөлбөрийн хүрээнд анхан шатны сургалтад амжилттай хамрагдаж батламж гардан авлаа]
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт ,
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”,
ЗГ-ийн 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоол,
Стандарт хэмжил зүйн газрын даргын 2022 оны 7 сарын 22-ны өдрийн А/140 Стандарт хэмжил зүйн салбарын хэмжээнд албан хэргийг кирилл, монгол бичгээр хөтлөх хангаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран хэлтсийн албан хаагчдад үндэсний бичгийн чадвар олгох 40 цагийн хичээл төлөвлөн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, үндэсний бичгийн анхан шатны агуулгыг бүрэн үзэж судаллаа.
Хичээнгүйлэн суралцсан албан хаагчдадаа болон заах арга зүйгээр дэмжиж хамтран ажилласан Аймгийн эх хэлний зөвлөл, Насан туршийн боловсролын төвийн хамт олонд талархал илэрхийлье.