Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны "Чиглэл, мэдээлэл хүргүүлэх тухай" 01/117 дугаартай албан бичгийн дагуу 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдаж байгаа “Төрөөс Стандартчилал, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг оролцогч болон сонирхогч талуудад танилцуулах хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь орон нутагтаа танхимын хэлбэрээр зохион байгуулахаар удирдамж гарган, хэлтсийн даргаар батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.
Хэлэлцүүлгийг 2023.03.01-ний өдөр танхимын хэлбэрээр 13 аж ахуйн нэгж байгууллагын эрхлэгч нарыг хамруулан зохион байгууллаа.
Хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн 3-р сарын 15-нд Улаанбаатар хотод, Стандарт, хэмжил зүйн газарт болох нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулна.