СОРЬЦ ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ВЭ?
_____________________________________________
Сорьц гэдэг нь үнэт металлын хайлшийг 1000 нэгж гэж үзвэл, тэдний хэдэн хувьд үнэт металл агуулагдаж байгааг хэлнэ. Мөнгөн эдлэлд 999, 925, 875, 835, 800 гэсэн таван төрлийн сорьц байдаг бол алтан эдлэлд 999, 960, 916, 750, 585, 375, 333 гэсэн долоон төрлийн сорьц байдаг. Сүүлийн үед цагаан алт эдлэл их орж ирдэг болсон бөгөөд 950, 900, 850 гэсэн сорьцтой.
Мөнгө алт хоёрын сорьц өөр өөр тэмдэглэгээтэй байдаг.