СОРЬЦЫН БАТАЛГААТАЙГ НЬ ХАРЖ
СОНГОЛТОО ХИЙЦГЭЭЕ !!!
Сорьцын баталгааны тэмдэг гэдэг нь тухайн металл дээр хонхойлгон цохисныг хэлнэ. Манай улсад мөнгө зургаан талтай призм хэлбэртэй хүрээтэй, алт хагас зууван хэлбэртэй байдаг.
Та худалдан авалт хийх гэж буй учраас тухайн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл мэдэх эрхтэй, худалдаж борлуулж буй тал бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй.
1-т жин байна - Тухайн бараа шошго дээр бичигдсэн жинтэй таарч байна уу, үгүй юү гэдгийг шалгах хэрэгтэй. Таныг төөрөгдүүлэх зорилгоор 10 гр бөгжийг 15 гр тай гэж бичсэн байж болох учраас жинлэж үзэх шаардлагатай.
2-т томруулдаг шил байвал хяналтын байгууллагаас тавьсан сорьцын баталгааны тэмдэг яг хаана байгааг харах боломжтой юм.
3-т химийн шинжилгээ хийсэн сорилтын үр дүнгийн хуудсыг зарж борлуулж буй хүнээс асуух хэрэгтэй.