[ШИНЭЭР БАТЛАГДСАН СТАНДАРТ]
MNS 6927 : 2021 - Сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнс. Техникийн шаардлага, турших арга
-------------------------------------------------------------------------
Хамрах хүрээ: Энэ стандарт нь явган зам, талбайн хавтан зэрэг зам, барилгын эдлэл үйлдвэрлэхэд; автозамын суурь хөрсийг цемент эсвэл шохойгоор бэхжүүлэхэд; хөрсийг сайжруулах бордоонд нэмэлтээр; шавар тоосго, портландцементийн болон керамзитан хөнгөн дүүргэгчийн зэрэг үйлдвэрт түүхий эдээр хэрэглэх сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнсэнд тавих техникийн шаардлага, турших аргад хамаарна.
- Туршилт судалгаагаар батлагдсан тохиолдолд дээр зааснаас бусад зорилгоор сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнсийг хэрэглэж болно.
Баталсан огноо: 2021-09-16
Мөрдөж эхэлсэн огноо: 2021-10-18
-------------------------------------------------------------------------
#Стандартын_дэлгэрэнгүй_мэдээллийг_дараах_холбоосоор_орж үзэх боломжтой.