ШИНЭЧЛЭГДСЭН СТАНДАРТ
MNS 5140-3 : 2021- Баримт бичиг. 3-р хэсэг: Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлийг байрлуулахад тавих шаардлага
Хамрах хүрээ:Байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг баримтжуулах явцад цаасан болон цахим хэлбэрээр үүссэн захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл- лавлагааны баримт бичигт хэрэглэх хэвлэмэл хуудас, тэдгээрт баримт бичгийн бүрдлийг байрлуулах, хяналт тавих үйл ажиллагааг журамлан явуулахад оршино. Энэ стандартаар захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл-лавлагааны баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлийг байрлуулахад тавих шаардлагыг тогтооно. Энэ стандарт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, хуулийн этгээд, аж ахуйн нэгжид хамаарна.
- Баталсан огноо: 2021-07-02
- Мөрдөж эхэлсэн огноо: 2021-07-05