[ШИНЭЭР БАТЛАГДСАН СТАНДАРТ]
Интернэтийн чанарт тавих шаардлага стандарт батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн тул Хэнтий Стандарт Хэмжилзүйн Хэлтэс дээр ирж дэлгэрэнгүй танилцах, худалдан авах боломжтой.
__________________________________________________________________________________________________________________
MNS 6966 : 2022- Интернэтийн чанарт тавих шаардлага
- Хамрах хүрээ: Энэ стандартад суурин болон хөдөлгөөнт интернэтийн чанарын үзүүлэлтийн байвал зохих утгыг Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын зөвлөмжийн дагуу заасан болно. Энэ стандарт нь IP сүлжээнд суурилсан үйлчилгээний пакетыг дамжуулах үеийн хурд, нарийвчлал, найдвартай ажиллагаа, бэлэн байдал зэргийг хэмжих параметрийг тодорхойлно. Эдгээр параметрийг нь нэг төгсгөлөөс нөгөө төгсгөл, цэгээс цэгт IP үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тодорхойлоход ашиглана. IP үйлчилгээ нь логик холболтгүй (connectionless)-гээр хэрэгждэг. Тодорхой IP хаяг бүхий хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжөөс эсвэл серверийн боловсруулсан трафикыг IP сүлжээгээр дамжуулах бүрт норматив шаардлага хангагдаж байх ёстой. Эдгээр параметрийг интернэт протоколын 4 болон 6 дахь хувилбар дээр ашиглах боломжтой. Түүнчлэн эдгээр гүйцэтгэлийн параметрийг сүлжээ төлөвлөхөд ашигладаг.
- Баталсан огноо: 2022-01-10
- Мөрдөж эхэлсэн огноо: 2022-01-11
#Стандартын_дэлгэрэнгүй_мэдээллийг_дараах_холбоосоор_орж үзэх боломжтой.