![](https://masm.gov.mn/hen/images/news/1667531744_Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс (51).png)
MNS 5283 : 2022- Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага
Монгол хэлний тухай хуулийн 17.1.2-д харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар бичиж хэвших, мөн Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III–ийн 3.1.13. албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, нэрийн хуудас, бүтээгдэхүүний шошго, танилцуулга, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг монгол бичгээр бичиж хэвшүүлэхэд нийцүүлэн “MNS 5283:2022, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” стандарт батлагдаж Хот суурин газрын төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг зар сурталчилгааг монгол крилл бичиж байхыг үүрэг болгосон.
Энэ стандартыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд суурьшсан хэсгийн гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагыг баталгаажсан хаягаар тэмдэгжүүлэхэд мөрдөнө.
- Баталсан огноо: 2022-09-15
- Мөрдөж эхэлсэн огноо: 2022-09-16
#Стандартыг _худалдан_авахдаа:
www.estandard.gov.mn болон хэлтэсээс ирж авах боломжтой.