МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ.
Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй үс засах үйлчилгээний газруудад хэлтсийн даргын 2022.03.29 өдрийн 31 дугаартай "Баталгаажуулалтад хамруулах тухай" албан бичгийг хүргүүлж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан заавал баталгаажуулалтад хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сурталчилж ажиллалаа.