[МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ]
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтын дагуу хүсэлт ирүүлсэн 6 аж ахуйн нэгж, 1 иргэний 5 хүнсний дэлгүүрийн үйлчилгээ, 1 хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ, 1 хүнсний бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ хийж, илэрсэн үл тохирлыг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.