Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн болон аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Батноров суманд үйл ажиллагаа явуулж байгаа ААН, зоогийн газар, хүнсний дэлгүүр, талхны цехийн эрхлэгч нарт Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн О.Оюунтуяа, Н.Хашхүү нар "Стандарт, тохирлын үнэлгээ, тохирлын гэрчилгээ" болон холбогдох стандартуудын талаар сургалт, мэдээлэл хийв.