ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН 8 ДУГААР ХУРАЛДААНЫГ 08 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
- "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн 13, 14, 15 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Стандарт, хэмжил зүйн газрын даргын "Баталгаажуулалтын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 2021 оны А/132 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хэлтсийн Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн ээлжит 8 дугаар хурлыг танхимаар зохион байгууллаа.
- Хурлаар 3 аж ахуйн нэгжийн 14 үйлчилгээнд сунгах, 4 аж ахуйн нэгжийн 5 үйлчилгээнд шинээр тохирлын гэрчилгээ олгох тухай хүсэлт ирүүлсэн газруудын үнэлгээний тайланг хэлэлцүүлж, хурлын шийдвэрээр 17 аж ахуйн нэгжийн 19 үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.