АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. /2021.11.23/
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
Уулзалтын үеэр Хэлтсийн дарга Ч.Пүрэвдорж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавт 2021 оны хэлтсийн хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулж цаашид хэлтсийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нэн шаардлагатай тулгамдсан асуудлыг танилцуулан улмаар шийдвэрлүүлэх талаар тусламж дэмжлэг хүслээ.
Мөн 2022 онд хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав.
1. Хэлтсийн ажилчдын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх гэж байгааг дэмжиж цаашид шаардлагатай зүйлсээр туслахаа илэрхийлэв.
2022 онд ашиглалтад ороход дэмжлэг үзүүлэх.
2. Аймгийн төрийн байгууллагуудад ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо стандартыг нэвтрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
Уулзалтын эцэст хэлтсийн үйл ажиллагааг сайшааж цаашид тулгамдаж буй асуудлууд дээр аймгийн засаг дарга Ц.Чогсомжав дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.