Дэлхийн чанарын өдрийг угтан "Чанарын 7 хоног" зохион байгуулж буй ба Худалдаа аж үйлдвэрийн Хэнтий аймаг дахь салбар танхимтай хамтран Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй 25 ААН-н захирал менежерүүдэд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан журам болон тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын үйл явцын тухай мэдээллийг өгч ажиллалаа.