СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН АВТО МАШИНЫ ЗОГСООЛОО ЧӨЛӨӨЛЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗОГСООЛ БОЛГОЖ БАЙНА.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Төрийн байгууллагын гаднах зогсоолд зөвхөн үйлчилгээ авч байгаа #иргэдийн_авто_машиныг_зогсоохыг” үүрэг болгосон 03 дугаар албан даалгавар гаргасны дагуу тус байгууллагынхан урд талынхаа талбайг өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан зогсоолын тэмдэгт байрлуулж зогсоолын асуудлаа шийдэн байгууллагын гадна талын засварын ажлыг хийж байна.
Уг зогсоолд албан хаагчдын автомашиныг байрлуулах бөгөөд байгууллагын хойд зогсоолд тус газраас үйлчилгээ авч байгаа иргэд автомашинаа байрлуулах юм.