"Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Стандарт, хэмжил зүйн газрын даргын "Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм батлах тухай" 2021 оны А/132 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хэлтсийн Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн ээлжит 10 дугаар хурлыг танхимаар зохион байгууллаа. Хурлаар 19 аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 19 үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж, үнэлгээний дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 19 аж ахуйн нэгжийн үйлчилгээнд шинээр 2, сунгахаар 17 тохирлын гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэв.