[НЭГ МИНУТ-НЭГ СТАНДАРТ]
MNS 5283 : 2022- Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага
Монгол хэлний тухай хуулийн 17.1.2-д харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар бичиж хэвших, мөн Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III–ийн 3.1.13. албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, нэрийн хуудас, бүтээгдэхүүний шошго, танилцуулга, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг монгол бичгээр бичиж хэвшүүлэхэд нийцүүлэн “MNS 5283:2022, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” стандартыг шинэчлэн баталлаа.
Энэ стандартаар гудамж, зам, талбай, түүх соёлын дурсгалт газар, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэг, хаягийн зурган самбар болон төрийн байгууллагын хаягийн самбарыг нэг загвараар үйлдвэрлэх, байрлуулах, нэгдсэн загвар, аргачлалыг тодорхойлно. Энэ стандартыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд суурьшсан хэсгийн гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагыг баталгаажсан хаягаар тэмдэгжүүлэхэд мөрдөнө.
Баталсан огноо: 2022-09-15
Мөрдөж эхэлсэн огноо: 2022-09-16
![](https://masm.gov.mn/hen/images/news/1665373737_Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс (36).png)