[НЭГ МИНУТ-НЭГ СТАНДАРТ]
MNS 6654 : 2017- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл. Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага
_____________________________________________________
Хамрах хүрээ: Энэ стандарт нь хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн агаарын бохирдолтой нөхцөлд ажиллаж буй ажилтанд зориулан амьсгал хамгаалах хэрэгслийг сонгох, тэдгээрийг хэрэглэхэд тавих эрүүл ахуйн шаардлагыг тогтооно. Энэ стандарт нь терроризмтой холбоотой химийн бодис, цацраг идэвхит, халдварт болон биологийн материалаас амьсгал хамгаалахад зориулагдаагүй.