Салбарын улсын eрөнхий байцаагчийн баталсан 2024 оны 12/10 удирдамжийн дагуу хүнсний зах, супермаркет, худалдааны төвүүдэд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдаа үйлчилгээний төлбөр тооцоо, хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээтэйгээр савлахад ашиглаж буй хэмжих хэрэгслийн хэмжил зүйн үзүүлэлт, баталгаажуулалтын байдалд төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үе шаттай хийж байна
Сайншанд сумын “Шинэ эргэл” зах, “Мичид”, Мини маркет, Загийн говь, Сүүн дэлгэр шанд ХХК зэрэг мах, жимс ногоо, цагаан идээ, хүнсний худалдаа эрхэлж буй 18 цэгийг хамруулан, худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглаж байгаа 16ш жинг шалгалт баталгаажуулалтад хамруулж, шалгалтад хамрагдсан 20 иргэнд хүнсний бүтээгдэхүүнийг сав баглаа, боодол, хаяг шошгын стандартын шаардлагад нийцүүлэн савлаж худалдаалах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.