Үйл ажиллагааны гол зорилго:
Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр аргачлалын дагуу шалгах замаар Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.
Чиг үүрэг:
-
Масс, цахилгаан, эзэлхүүн, багтаамж, дулаан, даралтын хэмжлийн төрлөөр төрийн хяналтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг хэрэгжүүлэх эрхзүйн болон техникийн үндсийг бүрдүүлэх.
-
Хэмжих хэрэгслийн анхдагч, ээлжит болон давтан баталгаажуулалтыг гүйцэтгэх.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ?
-
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт” (verification of ameasuring instrument) гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий байгууллагаас нотолж, баталгаажуулалтын тэмдгээр битүүмжлэн, гэрчилгээ олгох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ
ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМУУД
- МОНГОЛ УЛСЫН ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ
- МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН 2015 ОНЫ 11 САРЫН 06-НЫ ӨДРИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ; 117 ТООТ ТУШААЛ
- ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
- УЛСЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД ЗААВАЛ ХАМРУУЛАХ ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ А/384 ТООТ ТУШААЛ
ХЭМЖИЛ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР АЖ АХУЙ НЭГЖ ИРГЭНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
Цахилгаан соронзон хэмжлийн лаборатори:
1. 1 ба 3 фазын механик, электрон импульсын тоолуур
Дулаан даралт температурын хэмжлийн лаборатори:
1. Лабораторийн термометр
2. Техникийн болон Цахилгаан кантакттай манометр
3. Хүчилтөрөгчийн манометр
4. Цусны даралтын аппарат
5. Дулааны тоолуур шалгаж баталгаажуулалт хийнэ.
Механик Цулын хэмжлийн лаборатори:
1. Ширээний тольт,Туухайт жин
2. Электрон, болон аналитик жин туухай
3. Эмнэлгийн жин
4. Лабораторийн жин, 2, 3-р ангийн туухай
5. Автомашины жин баталгаажуулна.
Шугам өнцөг, эзэлхүүний хэмжлийн лаборатори:
1. Шатахуун түгээгүүр
2. Халуун, хүйтэн усны тоолуур
3. Нөөцлөх савны хэмжээ онооллын таблиц
4. Авто торх / автоцистерн /
5. Техникийн мерник баталгаажуулна
№ |
Ажилчдын нэр |
Албан тушаал |
Еmail хаяг |
Холбоо барих утас |
1. |
Э.Мөнх-Эрдэнэ |
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн |
90990131 |
|
2. |
Б.Энхбат |
Хэмжүүр баталгаажуулалтын техникч |
88101757 |
|
3. |
Б.Батзаяа |
Хэмжүүр баталгаажуулалтын техникч |
96077033 |