ЗӨВЛӨМЖ: Технологийн ажилбарыг хурдавчлах Монгол улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүнд амт, өнгө оруулах зориулалтаар нитритийн давсыг өргөнөөр хэрэглэж байна.
Ялангуяа мах махан бүтээгдэхүүнд чанаж, утахад тэсвэртэй улаан өнгө, улайсгасан амт үүсгэхэд, консервлосон бүтээгдэхүүн, загас, бяслаг, пивонд хадгалах хугацааг уртасгах зорилгоор хэрэглэж байна.
Хиам хиаман төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах нитритийн хэмжээ их байх тусам тухайн бүтээгдэхүүн тод улаан өнгөтэй болдог тул хиамны өнгө болон бүрхүүл хальсны бүрэн бүтэн байдлыг харах нь чухал. Жирийн хиамны өнгө нь жигд цайвардуу ягаанаас улаавтар ягаан өөх нь цагаан, бүрхүүл хальс нь гэмтээгүй толбогүй гадаргуу нь цэвэр хуурай байдаг.
(Зөвлөмжийг СХЗГ-ын Налайхын Лабораториос хүргэж байна)