Дорноговь аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн хурлыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 10 аж ахуй нэгж, иргэний 9 үйлчилгээ, 1 дотоодын бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ хийсэн үнэлгээний тайланг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр 10 аж ахуйн нэгж, иргэний 9 үйлчилгээ, 1 дотоодын бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэв.