Дорноговь аймгийн Стандарт Хэмжил Зүйн Хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн хурлыг 2022 оны 02-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 8 аж ахуй нэгж, иргэний 10 үйлчилгээ, 1 бүтээгдэхүүний газрын үнэлгээний тайланг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр 8 аж ахуйн нэгж, иргэний 1 нэрийн бүтээгдэхүүн, 10 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.