Байгууллагын ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хамт олны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, ээлтэй орчныг бий болгох зорилгын хүрээнд байгууллагын “Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийг аймгийн Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Биеийн тамир, спортын газруудтай хамтран, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл”, “Дархлаажуулалт, түүний ач холбогдол”, “Харилцаа, хандлага, сэтгэл мэдрэмжээ таньж олох нь” сэдвүүдээр мэдээлэл авч, 16 албан хаагчийн бие бялдрын түвшин тогтоох сорил авч, спортын арга хэмжээ зохион байгуулах, харилцан ярилцах зэрэг хэлбэрээр хийлээ.