Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг .
2024 оны 03 сарын 28-ы өдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч хэлтсийн албан хаагчид дадлага сургуулилтад оролцлоо.
![](https://masm.gov.mn/dog/images/news/1718954511_аюулын бэлтгэл.jpg)