Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий Боловсролын 5 дугаар сургуулийн багш, ажилтан, албан хаагчдад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага” стандартын анхан шатны сургалт, мэдээлэл хийлээ. Сургалтад нийт 49 багш, ажилтан, албан хаагчид хамрагдлаа.