Үндсэн үйл ажиллагаа, зорилго:
Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь говийн бүсийн эдийн засаг, нийгмийн амьдралд стандартчилал, хэмжил зүй, баталгаажуулалт, чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, хүн амын эрүүл мэнд хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Эрхэм зорилго, алсын хараа:
- Аймгийн эдийн засаг нийгмийн амьдралд стандартчилал, хэмжил зүй, баталгаажуулалт, сорилт чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, хэмжлийн нэгдмэл байдлыг бий болгох хүн амын эрүүл мэнд хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад оршино.
- Говийн бүсийн тулгуур төв болох
- Хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд нь туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих, зах зээлд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахад стандартчиллаар дэмжлэг үзүүлэх.
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж, өндөр сэтгэгдэлтэй хэрэглэгч, үйлчүүлэгчийн хувийн жинг нэмэгдүүлэх.