Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст хими, хор судлалын лабораторийн шинжээч албан тушаалд доорх шаардлагыг хангаж байгаа иргэнийг сонгон шалгаруулж, ажилд авна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:
1. Мэргэжил:
А) Химич, аналитик химич, шинжээч
1.1 Боловсрол :
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
2. Ур чадвар:
А) Үүрэг, хариуцлага хүлээх чадвартай байх
Б) Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх
В) Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой хувийн зохион байгуулалттай, тогтвор сууршилтай ажиллах хүнийг ажилд урьж байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкет https://csc.gov.mn/home цахим хуудаснаас татаж авах
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн хуулбар
5. “4 х 6”-гийн хэмжээтэй цээж зураг
Шаардлага хангасан иргэд материалыг Dornogovi@masm.gov.mn цахим хаягаар болон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн байранд 101 тоотод ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 90010004, 94467046