"ЭБЦТС” ТӨХК-ний Хар хорин сумын салбартай хамтарсан айл өрх, аж ахуй нэгж, байгууллагын 1 ба 3 фазын цахилгааны тоолуурт ээлжит шалгалт, баталгаажуулалтын ажил Рашаант Гурванбулаг сумдад хийгдэж байна.
Цахилгааны тоолуурыг 4-8 жилийн хугацаатай баталгаажуулдаг бөгөөд энэ нь хэрэглэгчийг буруу хэмжлийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж буй ажил үйлчилгээ юм.