Монгол Улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай /2017/, Хэмжил зүйн тухай/2019/, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиуд болон холбогдох тогтоол шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах замаар аймаг, орон нутгийн эдийн засаг нийгмийн амьдралд стандарт, хэмжилзүй, баталгаажуулалт, чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжих, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн дараах бүтэцтэйгээр ажилладаг.