Баталгаажуулалт нь бизнесийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, дэлхийн зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгддэг үйл ажиллагаа юм. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь стандартын шаардлага хангасан өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнд “Тохирлын гэрчилгээ”-г авснаар бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвар дээшилж, хэрэглэгч баталгаатай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хангагдах, зах зээлийг хуурамч бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах боломжийг бий болгодог.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт хариуцсан 2 мэргэжилтэн нь СХЗГ-аас зохион байгуулсан сургалтад хамрагдаж тусгай шалгалтын дагуу эрх авсан байх ба Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан тохирлын баталгаанд заавал хамрагдах 16 үйлчилгээ, 200 гаруй нэрийн бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийхээр итгэмжлэгдсэн.
Сүүлийн үед заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүнээс гадна бусад бүтээгдэхүүнийг ч сайн дураар баталгаажуулалтад хамруулах “Тохирлын гэрчилгээ”-г авах сонирхол нэмэгдэж байна.