Аймгийн Засаг даргын дэргэдэх тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн хэлтэс нь 1981 онд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны 10 тоот тогтоолоор “Үнэ чанарын хяналтын хэлтэс” нэртэйгээр үйлдвэрлэл үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарын хяналтын байгууллага болон анх үүсэн байгуулагдаж байсан.
Төр засгаас хэмжил зүй, стандартчиллын албыг тодорхой үе шаттай хөгжүүлж 20 аймагт байгуулан ач холбогдлыг өндөр үнэлж ирсний үр дүнд схем бүтэц зохион байгуулалт, материаллаг бааз сайтай, хууль эрх зүйн үндэс нь бүрэлдэн тогтсон, ур чадвар бүхий мэргэшсэн хүний нөөцтэй, эдийн засгийн ач холбогдол бүхий байгууллага болон хөгжиж байна.
“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”, “Хэмжил зүйн тухай” хууль болон бусад хууль журам эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд орон нутагтаа:
- Стандартчилал, тохирлын үнэлгээний баталгаажуулалт,
- Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалт,
- Стандартын лавлагаа мэдээлэл, сургалт,
- Хүнсний чанар аюулгүй байдлын хяналт
- Үнэт эдлэлийн сорьцын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг.
Манай байгууллага:
- Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын мэргэжилтэн 3,
- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн 3,
- Сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн 1,
- Лабораторийн эрхлэгч 1,
- лабораторийн шинжээч 4
- Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч
- Захиргаа аж ахуйн 5, нийт мэргэшсэн 19 албан хаагчтай
Хүнд, эзлэхүүн багтаамж, даралт, цахилгааны хэмжих хэрэгслүүдэд шалгалт, баталгаажуулалт хийх итгэмжлэгдсэн лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001: 2016 олон улсын стандартыг 2013 онд хангаж улсын хэмжээнд 65 дахь аймгийн хэмжээнд анхны байгууллага болж гэрчилгээгээ авсан.
Үе үеийн удирдлага
Үнэ чанарын хяналтын хэлтэс /1987-1989 он/ |
н. Цэнд-Аюуш /1981-1984 он/ Л. Дашням /1984-1985 он/ Д.Даариймаа /1986-1987 он/ Л. Сэр-од /1888-1991 он/ |
Стандарт чанарын хяналтын хэлтэс /1989-1990 он/ |
|
Техникийн дэвшил стандартын хэлтэс /1990-1992 он/ |
Б. Эрдэнэбилэг /1992-1997 он/ |
Чанар баталгаажуулалт технологийн төв /1992-1994 он/ |
|
Стандартчилал хэмжилзүйн төв /1994-2009 он/ |
П. Дамба /1997-2003 он/ |
Стандартчилал хэмжилзүйн хэлтэс /2009-2016 он/ |
Ц. Бүрэнтуяа /2003 оноос/ |
Стандарт хэмжил зүйн хэлтэс /2016 оноос/ |