Хаврын ээлжит баталгаажуулалтын ажлын хүрээнд Сайхан, Баян агт, Тэшиг, Бугат, Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газрын холбогдох албан хаагчид болон худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад 100 гаруй иргэдийг хамруулж дараах мэдээллүүдийг хүргэлээ.
• Стандартын ойлголт ба хэрэглээ
• Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
• Үйлчилгээний ажилтны харилцааны соёл ба хувцаслалт
• MNS 5021-1:2019 /Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ./
• MNS 5924:2015/Нүхэн жорлон, угаадасны нүх/,
• MNS 5738:2007 /Дэн буудал/