СОРЬЦЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
2022.01.31
Стандарт хэмжил зүйн газрын даргатай байгуулсан 2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 6.1 дэх заалт, сорьцын хяналтын газраас ирсэн зөвлөмжийн дагуу Булган сумын хэмжээнд үнэт эдлэл худалдан борлуулж буй 1 аж ахуйн нэгж 4 иргэний бүтээгдэхүүнд сорьцын хяналтыг хийж, 2 албан шаардлагыг хүргүүлэн зөвлөн туслах үйл ажиллагааг 2022 оны 01-р сарын 31-ний өдөр хийж гүйцэтгэлээ.
Сорьцын үзлэгт хамрагдсан үнэт эдлэлүүд ньТурк улсаас орж ирж буй гоёл чимэглэл, Монгол улсад үйлдвэрлэж буй мөнгөн аяга байсан бөгөөд алт мөнгө, монетан ээмэг, бөгж, гинж зэрэг нь сорьцийн тэмдэглэгээтэй байсан.
Мөнгөн аяганы сорьцын тэмдэглээ байхгүй,бүдэг уншигдахгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Хяналт шалгалтын явцад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж гарын авлага, зөвлөмж материалаар хангалаа.