БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ ИРГЭДИЙН ХУДАЛДААЛЖ БУЙ ҮНЭТ ЭДЛЭЛИЙГ ШАЛГАСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
2021.02.10 Булган сум.
Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газраас өгсөн үүргийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч иргэдийн худалдаж буй үнэт эдлэлийн сорьцын байдалд хяналт хийж, зөвлөмж өгч ажиллав. Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай,Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудийн холбогдох заалт, Засгийн газрын 2010 оны 281 тогтоолоор батлагдсан Монгол улсын сорьцын хяналтын дүрэм, Үнэт металлын сорьц тогтоох баталгаажуулах журмыг мөрдлөг болгон ажиллав. Булган аймгийн Булган суманд 4 дэлгүүрээр мөнгөн эдлэл худалдаалж байна.
Булган сумын 4 дэлгүүрийн лангуугаар худалдаалж буй мөнгөн аяганд MNS 6505:2015 стандартын хэрэгжилтийг шалган, сорьцын баталгаажуулалтад хамруулсан байдлыг үзэж иргэн Л.Ганчимэгт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн, иргэдэд баталгаатай чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх талаар зөвлөгөө өгч ажиллав.
Булган сумын Ханжаргалант худалдааны төвийн 3 лангуу түрээслэгчийн үнэт эдлэл худалдах, худалдан авах үйлчилгээнд хяналт шалгалтыг Төрийн бус байгууллага ХЭАХНийгэмлэгийн гишүүнтэй хамт хийлээ.Хяналт шалгалтанд нийт 4 лангууны 500 гаруй нэрийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна.
Худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж иргэдэд худалдан борлуулж буй бүтээгдхүүний сорьцын баталгааг нийлүүлэгчээс авахдаа нэг бүрчлэн шалгаж, бичиг баримттай авч байх, иргэдэд баталгаатай чанартай бүтээгдхүүнээр үйлчлэх талаар зөвлөгөө өгч ажиллаа. Дээрхи цэгүүдэд үнэт эдлэл худалдан борлуулагчидад өгөх зөвлөмж болон бусад гарын авлагыг тарааж өгөв.
Цаашид үнэт эдлэл дээр ялангуяа мөнгөн аяган дээр тавигдсан сорьцын баталгаа бүдэг мэдэгдэхүй байгаад анхаарч нийлүүлэгч компаниудад анхааруулах шаардлагатай байна.