АЙРАГ үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж, түгээн дэлгэрүүлж буй малчид, адуучдыг хамруулан зохион байгуулагддаг уламжлалт "АЙРАГ НААДАМ" 2022 оны 08 сарын 13-14 өдрүүдэд Булган аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт зохиог байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь “Аялал жуулчлалыг дэмжих жил"-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй хэдий ч ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” нэршлээр Булган аймаг Монгол улсаа төлөөлөн албан ёсоор бүртгүүлсэн бидний өв юм.
Тус арга хэмжээнд хэлтсийн баталгаажуулалтын алба, МХГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран худалдаа, нийтийн хоол, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулан ажиллаа. Арга хэмжээнд 44 нийтийн хоолны цэг, 36 худалдаа үйлчилгээний цэг гаргалаа.