Орон нутгийн онцлогтой брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, тэдгээрийг Тохирлын үнэлгээний шаардлагад нийцүүлэх зорилгоор 7 сум, 1 тосгонд үйл ажиллагаа явуулдаг 10 аж ахуй нэгж, иргэдэд Зөгийн бал. Техникийн ерөнхий шаардлага. MNS 6294:2019, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандартаар 5 сарын 21-ний өдөр цахим сургалт хийлээ. Энэхүү сургалтыг 2 өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2 дахь өдрийн сургалтаар Хөдөө аж ахуйн зохистой дадал” (ХААЗД). Ерөнхий шаардлага MNS 6852:2020, Зөгийн гэр. Техникийн шаардлага MNS 6829:2020, Зөгийн бүл, бүлэнцэр MNS 1551:1983, Зөгийн лав MNS 1554:1983, Зөгийн сэмж 3483:1983 стандартуудаар мэдээлэл өгөх юм.