Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн байгууллага нь анх 1923 онд “Жин хэмжүүрийн товчоо” нэртэйгээр үүсэн байгуулагдсан өдгөө 98 жилийн түүхтэй салбар юм.
Булган аймагт 1981 онд Аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 10-р тогтоолоор “Үнэ чанарын хэлтэс” нэртэйгээр үйлдвэрлэл үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарын хяналтын байгууллага анх үүсэн байгуулагдаж байсан нь өнөөгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн эхлэл байлаа.
1987-1989 онд Үнэ чанарын хяналтын хэлтэс, 1989-1990 онд Стандарт чанарын хяналтын хэлтэс, 1990-1992 онд Техникийн дэвшил стандартын хэлтэс, 1992-1994 онд Чанар баталгаажуулалт технологийн төв, 1994-2009 онд Стандартчилал хэмжилзүйн төв, 2009-2016 онд Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, 2016 оноос Стандарт хэмжил зүйн хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Тус хэлтсийн даргаар: 1981-1984 онд н. Цэнд-Аюуш, 1984-1985 онд Л. Дашням, 1986-1987 онд Д.Даариймаа, 1888-1991 онд Л. Сэр-од, 1992-1997 онд Б. Эрдэнэбилэг, 1997-2003 онд П. Дамба нар ажиллаж байсан бөгөөд 2003 оноос Ц. Бүрэнтуяа ажиллаж байна.