Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Ц.Нинжбадгар "Хандлага" сэдвээр албан хаагчдад дотоод сургалт хийлээ.
1.Аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Т.Мижиддорж "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх" 2. Ангиллын сургалт суртачилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Ням-очир "Газар хөдлөлт" 3.Эмч сэтгэл зүйч ахмад Г.Пунцагсанжаа "Анхны тусламж" сэдвүүдээр хэлтсийн албан хаагчдад сургалт мэдээлэл хийж хамтран ажиллалаа та бүхний ажилд амжилт хүсье.
ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР"-ийг тохиолдуулан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчдад “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001” стандартын талаарх мэдээлэл өгч, хэрхэн хэрэгжүүлэх, ач холбогдлын талаар хэлэлцүүлэг хийлээ.
Стандарт, хэмжил зүйн газар, түүний харьяа 21 аймгийн салбар нэгжүүд болоод харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээг танилцуулах "ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ СТАНДАРТ" өдөрлөгт хамт олноороо оролцож аймгийнхаа хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг танилцуулж сурталчилав. Үзэсгэлэнд Завханбаялаг ХК, Мөнхөд мандаг ХХК, Эх эв ирээдүй хоршоо, Улаан хальст сармис дундын хоршоо, ногоочин Ц. Жанчив нарын 15 нэрийн бүтээгдэхүүн оролцлоо
Хэмжилзүйн хяналтын улсын байцаагчийн сул орон тооны ажлын байрны зар: Мэргэжил: - хэмжил зүйч; - инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/; - инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /078/; - уул уурхайн олборлолт /0724/; - үйлдвэрлэл, боловсруулалтад ангилагдаагүй чиглэл /0729/; байгалийн шинжлэх ухаан /053/. Мэргэшил: -Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх. Туршлага: -Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно; -Улсын байцаагчаар эсхүл мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх. Холбогдох утас: 99469219
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн төгсөх ангийн хими, биологийн хичээлийг сонгон суралцаж байгаа сурагчдад мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгч, Стандарт Хэмжилзүйн хэлтсийн сорилтын итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааг танилцууллаа.