Стандарт, хэмжил зүйн газар болон Монгол Улс дахь Дэлхийн банкны төлөөлөл хооронд “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд албан уулзалт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.
“Экспортыг дэмжих төсөл”-ийг Дэлхийн банк санхүүжүүлж байгаа бөгөөд уулзалтаар төслийн үр дүнд Баталгаажуулалтын байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, тарифын бус саад тотгорыг арилгахад хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, санал солилцлоо.
Түүнчлэн талууд 2022 оны 11 дүгээр сард тус төслийн хүрээнд ээлжит уулзалтыг хийхээр харилцан тохиролцлоо.