Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 28-нд цахимаар болж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Үүнд хэмжих хэрэгслийн загварын туршилтын хүрээнд “Дархан ус суваг” ХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Wuxi Bring Automation Technology” компанид үйлдвэрлэсэн DN(15~25) мм-ийн холболтын голчтой LXSG-К загварын хүйтэн усны тоолуур, “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон ОХУ-ын “ДЮКС” ООО компанид үйлдвэрлэсэн DN(15~20) мм-ийн холболтын голчтой ЭКО НОМ СВ загварын халуун, хүйтэн усны тоолуур, “Дээшлэх говь” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын "Zhuhai beilin fueling equipment” компанид үйлдвэрлэсэн BL2111Z загварын шатахуун түгээгүүрийг тус тус Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэсэн бөгөөд дээрх хэмжих хэрэгслүүдийн загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэжээ.
ААНБ-ын хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхын үнэлгээний хүрээнд загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Радиус” ХХК, “ХНТ” ХХК, мөн санд бүртгэгдсэн загварын цахилгаан тоолуур суурилуулах, импортлох үйл ажиллагаа эрхлэх “Электрик ком” ХХК тус бүрийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр болов.