СХЗГ-ын БТБГ-ын дарга В.Ганзориг, СТҮБГ-ын дарга Б.Эрдэнэзул, СМЛСҮТ-ийн дарга Ч.Содном болон бусад холбогдох ахлах мэргэжилтнүүд мөн Гаалийн ерөнхий газрын Гаалийн хорио цээрийн газрын дарга Г.Батмөнх, ахлах байцаагч Т.Төмөрбаатар, Гаалийн хяналт шалгалтын газрын дарга Б.Даваасүрэн, гаалийн улсын байцаагч Ч. Алтантуяа, төв лабораторийн эрхлэгч С. Цэрэнчимэд нартай хамтарсан уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтад ГЕГ-аас “Тохирлын баталгаанд заавал хамруулах бараа бүтээгдэхүүнд тавих гаалийн хяналт, шалгалт”, СХЗГ-аас “Засгийн газрын 291 дүгээр тогтоол болох Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтад өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага, цаашид авах арга хэмжээ” гэсэн сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулж, өнөөгийн тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээ, шинэчлэх шаардлагатай зарим хууль эрх зүйн баримт бичиг гэх мэт олон чухал асуудлуудыг хөндөн ярилцсан үр өгөөжтэй уулзалт боллоо.
Уулзалтын үр дүнд ГЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах саналтайгаа илэрхийлсэн бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулахаар хоёр тал санал нэгдэн зөвшилцөв. Үүнд: ГЕГ болон СХЗГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах, ГЕГ-ын нийт ажилтнуудад зориулан сургалт, семинар зохион байгуулах, бодлогын чанартай баримт бичгүүдэд харилцан санал авч, хамтран ажиллах болов.