Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Короновируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалахад мэдээллээр дэмжлэг үзүүлэх зорилгоор Стандарт, хэмжил зүйн газраас "MNS ISO 22301:2020, Аюулгүй байдал ба уян хатан байдал Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо. Шаардлага" стандартыг нээлттэй мэдээлж байна.
Стандартын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.