Стандарт, хэмжил зүйн газраас улсын шалгагчийн аттестатчиллыг таван жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд хуваарийн дагуу энэ жилийн ээлжит аттестатчилал болох гэж байна. Энэ нь Хэмжилзүйн тухай хууль шинээр баталснаас хойш авч байгаа аттестатчиллын анхны шалгалт юм. 2016 онд аттестатчиллын шалгалтыг анх удаа онлайн хэлбэрээр авч туршиж байсан. Харин энэ удаа онолын шалгалтыг энэ сарын 30-ны өдөр Google form аппликейшн ашиглан, интернет орчинд, онлайн хэлбэрээр; ур чадварын шалгалтыг аймгууд дахь Стандарт, хэмжил зүйн хэлстийн улсын шалгагч нараас 10-р сарын 5-7-ны өдрүүдэд бүсчилсэн байдлаар, Стандарт, хэмжил зүйн газрын болон бусад салбарын хэмжил зүйн лабораторийн улсын шалгагч нараас 12-15-ны өдрүүдэд цахим болон танхим хосолсон хэлбэрээр тус тус зохион байгуулна.