СХЗГ-ын Бүтээгдэхүүний баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 23-ны өдөр цахимаар хуралдаж, стандартын шаардлага хангасан Торгон хавтан ХХК - ийн “Плас” нэрийн 6 төрлийн гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, Монкрем ХХК - ийн 3 нэрийн шампунь, Монгол мах органик хүнс ХХК -ийн “Khuvsgul lake” нэрийн 13 төрлийн мах, махан бүтээгдэхүүн, Ариун булаг интернэшнл ХХК - ийн “Байгаль” нэрийн салфетка, Норд роуд ХХК - ийн “Хушхан” нэрийн 2 төрлийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг шинээр олгох, Монландфүүд ХХК - ийн 41 төрлийн хошуу тарианы бүтээгдэхүүн болон хэрчсэн гурилны тохирлын гэрчилгээний хугацааг сунгахаар шийдвэрлэж, тус байгууллагуудын тохирлын баталгаатай бүтээгдэхүүн СХЗГ-ын Баталгаажуулалтын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдлээ.
https://masm.gov.mn/product/ холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.