Нийгэм, эдийн засгийн хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 6-р сарын 27-ний өдрийг “Жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан ЖДҮГ-аас “Жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" арга хэмжээний нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Тус арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газар үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулан оролцсон бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 220 гаруй ААН оролцож байна.