Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн, Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Д.Батсүх болон мэргэжилтэн Т.Лхагважаргал, Д.Баярбат нар “Нэг зам нэг хөгжил” сэдэвт төслийн уралдаанд “ Хэмжил зүй ба улсын хөгжил” төслөөр амжилттай оролцлоо.
Тус уралдаанд нийт 41 төсөл оролцсоноос Д.Батсүх, Т.Лхагважаргал, Д.Баярбат нарын төсөл шалгарч, масс, хүчний шалгалт тохируулгын лабораторид HD88/600 загварын 600 kN хэмжих хязгаартай 0,01 kN унших чадвартай ажлын эталонтой болсноор хүчний лабораторийн чадавхыг дээшлүүлэх, хүчний шалгалт тохируулгын ажлын тасралтгүй үйл ажиллагааг явуулах эталоны баазаа нэмэгдүүллээ.
Өмнө нь СХЗГ-ын залуус НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бодлогын инновац” төсөлд 2020 онд “Хэрэглэгч, үйлчлүүлэгчдтэй эргэх холбоог сайжруулах нь” төслөөр оролцож, амжилттай хэрэгжүүлэн шилдэг төслөөр шалгарсан. Энэ туршлагаараа 2021 онд мөн дээрх төсөлд “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага MNS ISO 9001 стандартыг төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх нь” төслөөр оролцож байна.